Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны сургууль төгсөгчдийн боловсролын болон мэргэжлийн зэрэг олгох шалгалтын

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны сургууль төгсөгчдийн боловсролын болон мэргэжлийн зэрэг олгох шалгалтын үлгэрчилсэн журам/


2001 оны 05 дугаар сарын 11-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 157



"Бага, дунд боловсролын тухай хууль"-ийн 10 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:


1."Техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны сургууль төгсөгчдийн боловсролын болон мэргэжлийн зэрэг олгох шалгалтын үлгэрчилсэн журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны сургууль төгсөгчдийн боловсролын болон мэргэжлийн зэрэг олгох шалгалтын ерөнхий комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.


2."Техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны сургууль төгсөгчдийн боловсролын болон мэргэжлийн зэрэг олгох шалгалтын үлгэрчилсэн журам"-ыг 2000-2001 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөхийг Техникийн болон мэргэжлийн сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.


З.Энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Б.Дамдинсүрэн), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын улсын алба (Г.Алзахгүй) нарт тус тус даалгасугай.


САЙД А.ЦАНЖИД