A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2018 оны А/443 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2018 оны А/443 дугаар тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага, хог хаягдал булах, устгах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны тухай журам/

2006 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 404

"Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай" хуулийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага, хог хаягдал булах, устгах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны тухай журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Хог хаягдал булах, устгах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

САЙД И.ЭРДЭНЭБААТАР