Хэвлэх DOC Татаж авах
Жагсаалт, журам батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны  380 дугаар тушаалаар хүчингүй болсон.

Эрүүл мэндийн сайдын 2014 оны  380 дугаар тушаалаар хүчингүй болсон.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ


2009 оны 06 дугаар сарын 12 -ны өдөр



Дугаар 180

Улаанбаатар хот

Жагсаалт, журам батлах тухай /Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, түүний өртгийн жин/



Эрүүл мэндийн тухай хуулийн 21.4, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7.4 дахь зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:



1."Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, түүний өртгийн жин”-г нэгдүгээр хавсралтаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний төлбөрийн арга, зардлын хэмжээг тооцох журам'-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.



2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2006 оны 08 сарын 24-ний 279 тоот “Журам батлах тухай” тушаалын 1-р хавсралтыг хүчингүй болгосугай.



3.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарт даалгасугай.



САЙД С.ЛАМБАА



Улсын бүртгэлд 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 3043 дугаарт бүртгэсэн