Хэвлэх DOC Татаж авах
Жагсаалт, журам батлах тухай /Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, түүни

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Жагсаалт, журам батлах тухай /Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, түүний өртгийн жин/


2009 оны 06 дугаар сарын 12 -ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 180



Эрүүл мэндийн тухай хуулийн 21.4, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7.4 дахь зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:


1. "Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, түүний өртгийн жин”-г нэгдүгээр хавсралтаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний төлбөрийн арга, зардлын хэмжээг тооцох журам'-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.


2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2006 оны 08 сарын 24-ний 279 тоот “Журам батлах тухай” тушаалын 1-р хавсралтыг хүчингүй болгосугай.


3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарт даалгасугай.


САЙД С.ЛАМБАА


Улсын бүртгэлд 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3043 дугаарт бүртгэсэн