Хэвлэх DOC Татаж авах
Журам батлах тухай / Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам /

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

Журам батлах тухай / Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам /


2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 31



Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1."Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам"-ыг 1 дүгээр, ангиллын гэрчилгээний загварыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, аялал жуулчлалын байгууллагуудын мэдээллийн цахим сан бүрдүүлэхийг Аялал жуулчлалын газар /Э.Баттулга/-т үүрэг


болгосугай.


З.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 79 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                  САЙД Л.ГАНСҮХ


                 Улсын бүртгэлд 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3017 дугаарт бүртгэгдсэн