A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

БОНХ-ийн сайдын 2013 оны 02 сарын 19-ний өдрийн А-53 дугаар тушаалаар хүчингүйд тооцов.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойд арчилгааны огтлолт явуулах журам/

2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 190

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Ойн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Ойд арчилгааны огтлолт явуулах журам"-ыг 1 дүгээр, "Ойд цэвэрлэгээний огтлолт хийх журам"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

Хоёр. Энэхүү журам, зааврыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, мөрдүүлэн ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар, аймаг, нийслзлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумдын ойн ангийн удирдлага болон нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт тус тус даалгасугай.

Гурав. Журам, зааврын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар /М.Тунгалаг/ нарт даалгасугай.