Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойд арчилгааны огтлолт явуулах журам/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ


БОНХ-ийн сайдын 2013 оны 02 сарын 19-ний өдрийн А-53 дугаар тушаалаар хүчингүйд тооцов.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойд арчилгааны огтлолт явуулах журам/


2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 190



Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Ойн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:


Нэг. "Ойд арчилгааны огтлолт явуулах журам"-ыг 1 дүгээр, "Ойд цэвэрлэгээний огтлолт хийх журам"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


Хоёр. Энэхүү журам, зааврыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, мөрдүүлэн ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар, аймаг, нийслзлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумдын ойн ангийн удирдлага болон нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт тус тус даалгасугай.


Гурав. Журам, зааврын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар /М.Тунгалаг/ нарт даалгасугай.


Дөрөв. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам, заавар батлах тухай" Байгаль орчны сайдын 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 166, "Журам батлах тухай" Байгаль орчны сайдын 2002 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 65, "Гэрчилгээний загвар шинэчлэн, журманд өөрчлөлт оруулах тухай" Байгаль орчны сайдын 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 34 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


                          САЙД Л.ГАНСҮХ


                  Улсын бүртгэлд 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3061 дүгээрт бүртгэгдсэн