Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойгоос мод бэлтгэх журам/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойгоос мод бэлтгэх журам/


2009 оны 05 дугаар сарын 20-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 127



Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 , 12 дугаар зүйлийн 12.1.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:


1. “Ойгоос мод бэлтгэх журам”-ыг 1 дүгээр, “Мод бэлтгэх гэрээ”-г 2 дугаар, “Ойгоос бэлтгэх гуалин модны хяналтын хуудас”-ны загварыг 3 дугаар, “Ойгоос бэлтгэх тууш модны хяналтын хуудас”-ны загварыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2.Энэхүү журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумдын Ойн ангийн удирдлага болон нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт тус тус даалгасугай.


3. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-т, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар /М.Тунгалаг/-т даалгасугай.


4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Заавар батлах тухай” Байгаль орчны сайдын 2000 оны 08 сарын 03-ны өдрийн 91, “Журам батлах тухай“ Байгаль орчны сайдын 2000 оны 12 сарын 15-ны өдрийн 79/175 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


                       САЙД Л.ГАНСҮХ


 


                    Улсын бүртгэлд 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3032 дугаарт бүртгэгдсэн