Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам/


2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өдөр


Улаанбаатар хот


Дугаар 131



Боловсролын тухай хуулийн 28.1.7, Бага, дунд боловсролын тухай хуулийн 8.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1. “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2. Энэ журмын дагуу 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэглэгдэх сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд (Ч.Куланда), Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг), Санхүү, хөрөнгө оруулалтын газар (С.Наранцогт)-т тус тус даалгасугай.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Чиглэл, түр журам батлах тухай” 2009 оны 62 дугаар тушаал, “Журам батлах тухай” 2008 оны 22 дугаар тушаал, “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2008 оны 150 дугаар тушаал, “Бодлого, төлөвлөгөө, бүтэц батлах тухай” 2006 оны 236 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 10 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


                       САЙД Ё.ОТГОНБАЯР


                   Улсын бүртгэлд 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3014 дугаарт бүртгэсэн