Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, СТАТИСТИК МЭДЭЭНИЙ МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /БОНХЯ-ны 2014-А-116 тушаалаар хүчингүй болсон/

/БОНХЯ-ны 2014-А-116 тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, СТАТИСТИК МЭДЭЭНИЙ МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ


2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр                                                                                                                                                             Улаанбаатар хот


 


Дугаар 21



“Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 35 дугаар зүйлийн 35.1.11, 35.1.20, “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. “Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам”-ыг 1 дүгээр “Хатуу хог хаягдлын 20 … оны жилийн мэдээ”-ний маягт (БОХ-7.1), “Хог хаягдлын дахин боловсруулалтын 20 … жилийн мэдээ”-ний маягт (БОХ-7.2)-ын загвар, маягтыг нөхөх зааврыг 2 дугаар, “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн 20 … оны жилийн мэдээ”-ний маягт (БОХ-3)-ын загвар, маягтыг нөхөх зааврыг Үндэсний статистикийн хорооны зөвшөөрсөнөөр 3 дугаар хавсралтын ёсоор баталсугай.


2. “Аюултай хог хаягдлын тоо бүртгэлийн мэдээ”-ний маягт (БОХ-7.3), “Хатуу хог хаягдлын бүтцийн мэдээ”-ний маягт (БОХ-7.4), “Хог хаягдал устгах, боловсруулах байгууламжийн тоо бүртгэлийн мэдээ”-ний маягт (БОХ-7.5), маягтыг нөхөх зааврыг 3 жилийн туршилтын хугацаанд мөрдүүлэхээр 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.


3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж, маягт мэдээг нэгтгэж авах ажлыг зохион байгуулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/, Мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс /Д.Дагвадорж/-д даалгасугай.


4. “Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам”, статистик мэдээний маягтыг мөрдөн мэдээллийн сан үүсгэн ажиллах, мэдээ, тайланг тогтоосон хугацаанд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. 


                       САЙД Л.ГАНСҮХ


             Улсын бүртгэлийн 2009 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 2998 дугаарт бүртгэсэн