A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ,

ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

 

2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр                                                                             Дугаар 113                                                                                                   Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн анги алгасан суралцах хүсэлтийг шийдвэрлэх журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, явц, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад тус тус үүрэг болгосугай.

 

 

 

САЙД                                                                                                             Ё.ОТГОНБАЯР

 

Улсын бүртгэлд 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2990 дүгээрт бүртгэв.