Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН

Эрүүл мэндийн сайдын 2012 оны 161, 2012 оны 363, 2011 оны 188 дугаар тушаалаар хүчингүй


 


ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ


2009 оны 01 дүгээр сарын 07 -ны өдөр                                                                                                                                          


Улаанбаатар хот


Дугаар 07



Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 26.3 дахь заалт, Засгийн газрын 1997 оны 52, 53 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1. “ Эрүүл мэндийн яамнаас шагнал олгоход мөрдөх журам”-ыг нэгдүгээр, “Эрүүл мэндийн яамны шагналд нэр дэвшүүлэх ажилтны танилцуулгын маягт”-ыг хоёрдугаар, “Эрүүл мэндийн яамны шагналд нэр дэвшүүлэх ажилтны жагсаалтын маягт”-ыг гуравдугаар, “Байгууллагын ажилтны шагналын судалгааны маягт”-ыг дөрөвдүгээр,  /ЭМС-ын 2011 оны 118-р тушаалаар 1-4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/ “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийн загварыг тавдугаар, Яамны “Хүндэт дэвтэр”-ийн тодорхойлолт, Хүндэт дэвтэрт бичигдсэн тухай дурсгалын гэрчилгээний тодорхойлолт, загварыг зургаадугаар, Яамны “Жуух бичиг”-ийн загварыг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.


2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2008 оны 18 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


3. Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Б.Баярт)-т даалгасугай. 


                                                                     САЙД С.ЛАМБАА


                                 Улсын бүртгэлд 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2991 дүгээрт бүртгэсэн