A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам батлах тухай /Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийг ашиглах журам/ /БОНХЯ-ны 2014-05-12-ны А-166 тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОНХЯ-ны 2014-05-12-ны А-166 тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

Журам батлах тухай /Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийг ашиглах журам/

2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 240

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Байгалийн ургамлын тухай хуулийн 15,16 дугаар зүйл, Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийг ашиглах журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Байгалийн ургамал, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг"-ийн загварыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

Хоёр. Энэхүү журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, мөрдүүлэн ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, сумдын ойн ангийн дарга нарт тус тус даалгасугай.

Гурав.Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар /М.Тунгалаг/, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Ц.Шийрэвдамба/ нарт даалгасугай.

Дөрөв. Ойн дагалт нөөцийн байдалд үнэлгээ хийж, нөөцийг судлан тогтоох арга хэмжээг 2011 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, Ойн газар /М.Тунгалаг/ нарт үүрэг болгосугай.