Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 



2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр                                                   


Дугаар 218

                                            


Улаанбаатар хот 




Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:




1.“Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ыг нэгдүгээр хавсралтын ёсоор, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээний маягтыг хоёрдугаар хавсралтын ёсоор, ”Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний загвар”-ыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


(Гэрээний загварыг Байгаль орчны сайдын 2002 оны 182 дугаар тушаалаар өөрчилсөн).




2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчны сайдын 2000 оны 13 тоот тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах, зөвшөөрөл олгох тухай журам”, Богдхан уулын Дархан цаазтай газар, Горхи–Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын газар ашиглуулах чиглэлийн тухай 1999 оны 136 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.



3.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах, гэрээ байгуулах арга хэмжээг түр журмын дагуу шинэчлэн шийдвэрлэж, түүнд хяналт тавьж ажиллахыг ТХГН-ийн удирдлагын хэлтсийн дарга /М.Мандах/-д үүрэг болгосугай.



 


                                                                   САЙД                                                           У. БАРСБОЛД 


                             



 

  /БОС-ын 2008 оны 06 сарын 21-ны өдрийн 234 дүгээр тушаалаар орсон нэмэлтийг тусгав/



/БОАЖС-ын 2009.09.03-ны 242 дугаар тушаалаар 3-р хавсралтыг хүчингүй болгосон/