Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ Эрүүл мэндийн сайдын 2011 оны 395, 396 дугаар тушаалаар  хүчингүйд тооцсон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам/


2008 оны 06 дугаар сарын 05-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 140



Эрүүл мэндийн тухай хуулийн 16-р зүйлийн 2, 3, 4 дэхь заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:


1.“Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам” –ыг нэгдүгээр, “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан шинжлэх шалгуур”-ыг хоёрдугаар, “Эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн шинжээч сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ыг гуравдугаар, “Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн бүтэц, ажиллах журам”-ыг дөрөвдүгээр, “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан шинжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишиг”-ийг тавдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2007 оны 217 дугаар тушаал, 2006 оны 321 дугаар тушаалын 2 дугаар заалт, 2003 оны 63 дугаар тушаал, 2002 оны 284 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


3.Тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийг удирдах газар (Л.Жамбалжав), Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв /Ц.Содномпил/-д тус тус үүрэг болгосугай.


4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар (О.Сэмэр)-т даалгасугай.


                                                                                   САЙД Б.БАТСЭРЭЭДЭНЭ


                                                      Улсын бүртгэлд 2008 оны 2922 дугаарт бүртгэсэн