A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үржлийн мал бойжуулж борлуулах журам/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

МОНГОЛ УЛСЫН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үржлийн мал бойжуулж борлуулах журам/

2008 оны 5-р сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 97

"Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн 4.3.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Үржлийн мал бойжуулж борлуулах журам"-ыг 1 дүгээр, Улсын болон бүс нутгийн хэмжээнд сайжруулагчаар ашиглах үүлдэр, омгийн мал үржүүлэх бүсийн чиглэлийг 2 дугаар, Хээлтэгч хээлтүүлэгчийн зохистой тохироог 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай

2. "Үржлийн мал бойжуулж борлуулах журам"-ыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн захиргаа, удирдлагын газар (Н.Галцог)-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ч.Пэрэнлэй)-т тус тус даалгасугай

САЙД Ц.ГАНХУЯГ