Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, бичиг үсгийн болон иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтыг багт зохио

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ  /Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, бичиг үсгийн болон иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтыг багт зохион байгуулах /


2008 оны 02 дугаар сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 88



Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт, “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2008 оны 7 дугаар тогтоолын 4 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. “Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, бичиг үсгийн болон иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтыг багт зохион байгуулах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2. “Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, бичиг үсгийн болон иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтыг багт зохион байгуулах журам”-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв (Е.Батчулуун)-д тус тус даалгасугай.


3. Багт зохион байгуулах сургалтын зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн газар (Ц.Даваасүрэн)-т даалгасугай.


                                                                                      САЙД Н.БОЛОРМАА


                                                            /Улсын бүртгэлийн 2008 оны 2883 дугаарт бүртгэгдсэн /


 

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны 11 сарын 20-ны өдрийн А/131 дугаар тушаалаар сургалт зохион байгуулах заалтуудыг хүчингүйд тооцсон