A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Ургамлын нөхөн төлбөрийг төлүүлэх журам, аргачлал/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Ургамлын нөхөн төлбөрийг төлүүлэх журам, аргачлал/

2011 оны 10 дугаар сарын 24-ны өдөр

Дугаар:А-354

Улаанбаатар хот

"Байгалийн ургамлын тухай" хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Ургамлын нөхөн төлбөрийг төлүүлэх журам, аргачлал"-ыг нэгдүгээр, "Ургамлын нөхөн төлбөрийн актын маягт"-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү журам, аргачлалыг мөрдөн ажиллахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, нийслэлийн Байгаль хамгаалах газар, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ журам, аргачлалын хэрэгжилтэнд хяналт тавьж, мэргэжлийн удирдлага зохицуулалтаар ханган ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-д үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Аргачлал батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ын хоёрдугаар бүлгийн 2.8 дахь хэсгийн "... экологи-эдийн засгийн үнэлгээ" гэсний дараа :; , хохирол" гэсэн үгийг хассугай.

САЙД Л.ГАНСҮХ

Улсын бүртгэлд 2011 оны 11-р сарын 09-ний өдрийн 3280 дугаарт бүртгэв.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар А/453

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.3 дахь заалт, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Байгаль орчны сайдын 1996 оны 214 дүгээр тушаал, Байгаль орчны сайдын 1996 оны 209 дүгээр тушаал, Байгаль орчны сайдын 1998 оны 56 дугаар тушаал, Байгаль орчны сайд, Шинжлэх ухааны академийн 2008 оны 120/51 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 411 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А/250 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А/354 дүгээр тушаал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/361 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/86 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/278 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/43 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/18 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/444 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/302 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/809 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хүчингүй болсон тушаалыг хасуулж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Цогтгэрэл/-д үүрэг болгосугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ