A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 3 сарын 7 ны өдрийн 68 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам/

2011 оны 9 дүгээр сарын 05- ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 280

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйл, 26.3 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам"-ыг нэгдүгээр, "Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам"-ыг хоёрдугаар, "Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг гуравдугаар, "Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргах өргөдлийн маягт"-ыг дөрөвдүгээр, "Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цаг бүртгэх дэвтрийн загвар"-ыг тавдугаар, "Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цаг бүрдүүлэлтийн тайлангийн маягт, багц цаг бүрдүүлсэн хэлбэрийг бүртгэх код"-ыг зургаадугаар, "Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг долоодугаар, "Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг наймдугаар, "Гадаадын эмнэлгийн мэргэжилтний танилцуулгын маягт"-ыг есдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар(Ш.Энхбат)-т, хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар(Б.Баярт)-т, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Д.Жаргалсайхан)-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2009 оны 215 тоот тушаал, 2010 оны 64 тоот тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.