Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 3 сарын 7 ны өдрийн 68 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам/


2011 оны 9 дүгээр сарын 05- ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 280



Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйл, 26.3 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1. “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ыг нэгдүгээр, “Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам”-ыг хоёрдугаар, “Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг гуравдугаар, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргах өргөдлийн маягт”-ыг дөрөвдүгээр, “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цаг бүртгэх дэвтрийн загвар”-ыг тавдугаар, “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цаг бүрдүүлэлтийн тайлангийн маягт, багц цаг бүрдүүлсэн хэлбэрийг бүртгэх код”-ыг зургаадугаар, “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар”-ыг долоодугаар, “Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн гэрчилгээний загвар”-ыг наймдугаар, “Гадаадын эмнэлгийн мэргэжилтний танилцуулгын маягт”-ыг есдүгээр хавсралтаар тус тус баталсугай.


2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар(Ш.Энхбат)-т, хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар(Б.Баярт)-т, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Д.Жаргалсайхан)-т тус тус үүрэг болгосугай.


3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2009 оны 215 тоот тушаал, 2010 оны 64 тоот тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.


САЙД С.ЛАМБАА


Улсын бүртгэлд 2011 оны 9 дүгээр сарйн 16-ны өдрийн 3270 дугаарт бүртгэсэн.