Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ, МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ /Монгол Улсын нутагт археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалг/ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн А/141 тушаалаар хүчингүй болсон./

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн А/141 тушаалаар хүчингүй болсон.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ


2010 оны 05 дугаар сарын 18-ны өдөр                                                                         Дугаар 222                                                                                                 Улаанбаатар хот 


 




ЖУРАМ БАТЛАХ, МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ /Монгол Улсын нутагт археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх журам/


Монгол Улсын "Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нэгжийн дарга нарын 2010 оны 5 сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:



1. "Монгол Улсын нутагт археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх журам"-ыг нэгдүгээр, "Археологи, палеонтологийн мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам"-ыг хоёрдугаар, "Археологийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг гуравдугаар, "Палеонтологийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг дөрөвдүгээр, Мэргэжлийн зөвлөлөөс олгох "Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл"- ийн загварыг тавдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.



2. Монгол Улсын нутагт археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгох, түүний явц, гүйцэтгэл, тайлан бичилт, судалгааны үр дүнд олдсон олдворын хадгалалт, хамгаалалтад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн зөвлөл (Ө.Сүхбаатар)-д үүрэг болгосугай.



3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 141 дүгээр тушаал, 2005 оны 37 дугаар тушаал, 2006 оны 245 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.



САЙД Ё.ОТГОНБАЯР



Улсын бүртгэлд 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3240 дүгээрт бүртгэсэн