Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БОЛОВСРУУЛАХ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах загвар/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БОЛОВСРУУЛАХ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах загвар/


2000 оны 7 дугаар сарын 20-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 213



Монгол улсын Засгийн газрын 2000 оны “Хуулийн биелэлтийг зохион байгуулж, хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 10 дугаар тогтоолын 3-ын “г” хэсэг дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:


1. “Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах загвар”-ыг хавсралт ёсоор баталсугай.


2. Хөдөлмөрийн дотоод журам боловсруулахдаа энэхүү “загвар”-ыг хэрэглэхийг аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт зөвөлсүгэй.


САЙД С.СОНИН