A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хоолны газрын нийтлэг журам/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хоолны газрын нийтлэг журам/

2010 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-206

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт хоол үйлдвэрлэлийн технологийн зааврыг чанд мөрдүүлэх, үйлчилгээний дэг журам, соёлыг дээшлүүлэх, ажиллагсдын ажлын хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор "Хоолны газрын нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журам батлагдан гарсантай холбогдуулан ажлын 10 өдрийн дотор хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэх, журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт тус тус даалгасугай.

САЙД Т.БАДАМЖУНАЙ