Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ЗААВАР, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, ЗААВАР, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам/


2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 361



Бага, дунд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1. "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам"-ыг нэгдүгээр /1-р хавсралтад 2011 оны 118 дугаар тушааалаар орсон нэмэлт өөрчлөлтийг тусгав/ , "Ерөнхий боловсролын сургуулийн журнал, суралцагчийн хувийн хэрэг хэвлэх, түгээх, хадгалах журам"-ыг хоёрдугаар, "Багшийн журнал (I-Ш анги)"-ын загвар, хөтлөх зааврыг гуравдугаар, "Багшийн журнал (I/-ХII анги)"- ын загвар, хөтлөх зааврыг дөрөвдүгээр, "Анги удирдсан багшийн дэвтэр"-ийн загвар, хөтлөх зааврыг тавдугаар, "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн хувийн хэрэг"-ийн загвар, хөтлөх зааврыг зургаадугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам"-ыг 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуульд мөрдсүгэй.


3. "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам", "Ерөнхий боловсролын сургуулийн журнал, суралцагчийн хувийн хэрэг хэвлэх, түгээх, хөтлөх, хадгалах журам"-ын хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахыг Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газарттустусдаалгасугай.


4. Дээрх журмуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүр тооцон, улсын төсөвт тусгаж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалтын газар (С.Наранцогт)-т үүрэг болгосугай.


5. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 1999 оны "Загвар заавар батлах тухай" 19 дүгээр тушаал, 2005 оны "Журам батлах тухай" 435 дүгээр тушаал, 2006 оны "Загвар заавар шинэчлэн батлах тухай" 289 дүгээр тушаал тус тус хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Ё.ОТГОНБАЯР


Улсын бүртгэлд 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3183 дугаарт бүртгэсэн


 

 

/БШУСайдын 2011 оны 4.8-ны 118 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан, 2013.08.16-ны  өдрийн А/309-р 1 дүгээр хавсралтыг, 2015.01.28-ны А/25-р тушаалаар зарим заалтыг хүчингүйд тооцсон/