A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх этгээдийг сонгон шалгаруулах журам/

2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 228

"Авто тээврийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,4 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.7- дахь хэсэг, "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх этгээдийг сонгон шалгаруулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх сонирхогч этгээдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг энэхүү журмын дагуу зохион байгуулж шийдвэрлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Авто тээврийн газар /Б.Цэнгэл/-т даалгасугай.

САЙД Х.БАТТУЛГА