A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар/

2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 326

Улаанбаатар хот

"Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулийн 8.1.4 дүгээр заалт болон "Засгийн газрын санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргах" гэсэн 9.1.5 дугаар заалтын дагуу УСНББОУ-н тунхаглалын гарын авлагын УСНББОУС 1 "Санхүүгийн тайлангийн толилуулга"-ыг үндэслэн ТУШААХ нь:

1. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн бүрэлдэхүүн болох Засгийн газрын шугамаар авч, ашиглаж буй хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, засгийн газрын тусгай санд мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны зааврыг 1 дүгээр хавсралтаар, санхүүгийн тайлан, тодруулгын маягтуудыг 2 дугаар хавсралтаар, санхүүгийн тайланг бэлтгэж гаргах аргачлалыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалыг 2008 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн төсөл, хөтөлбөр, тусгай сангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарт, энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэл, хяналтын газар /Ж.ч/хэртар/, Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/, Төсвийн бодлого зохицуулалтын газар /Б.Батжаргал/, Зээл тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын газар /О.Эрдэмбилэг/-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" 2002 оны 114 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.

САЙД Н.БАЯРТСАЙХАН

Улсын бүртгэлд 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2827 дугаарт бүртгэсэн

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/229

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1."Төсвийн байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан журмыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төсвийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т, Төрийн сангийн газар /Б.Цогбадрах/-т тус тус үүрэг болгосугай.

3.Төсвийн байгууллагын 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг Сангийн сайдын "Журам батлах тухай" 2006 оны 388 дугаар тушаалаар батлагдсан заавар, санхүүгийн тайлан, тодруулгын маягтыг баримтлан хүлээж авахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Сангийн сайдын 2006 оны 388, 2007 оны 326, 2008 оны 352, 2013 оны 269 дүгээр тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН