A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

1.БНМАУ-ын цол, одон медалийн тухай дүрмийн 38 дугаар зүйлд заасан шалтгаанаар үрэгдүүлсэн буюу гэмтээсэн БНМАУ-ын цолны тэмдэг, одон, медаль, тэдгээрийн үнэмлэх, хилс хэрэгт шийтгэгдээд хожим цагаатгагдсан хүмүүсийн урьд шагнагдсан шагналыг сэргээж олгох асуудлыг Тамгын газрын захирамжаар шийдвэрлэж байхыг зөвшөөрсүгэй.

2.Эргүүлж олгосон цол, одон, медалийн үнэмлэх, цагаатгагдсан хүмүүст өгөх дурсгалын үнэмлэхэнд гарын үсэг зурах эрхийг Тамгын газрын дарга /н.ДАШДЭМБЭРЭЛ/-д олгосугай.

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ