A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмнэлгийн мэргэжилтэнд нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журам/ /ЭМС, Хөдөлмөрийн сайд, СС-ын хамтарсан 2014 оны 75,А/46,47 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС, Хөдөлмөрийн сайд, СС-ын хамтарсан 2014 оны 75,А/46,47 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД,САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2003 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 233/141/310

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмнэлгийн мэргэжилтэнд нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журам/

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1, 50.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Эмнэлгийн мэргэжилтэнд нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журам-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү хамтарсан тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Ц.Содномпил), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг олгосугай.

3. Журмын хэрэгжилтэд шаардагдах зардлыг эрүүл мэндийн салбарын жил бүрийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Ч.Хүрэлбаатар), Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Ц.Содномпил) нарт үүрэг болгосугай.