Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Эмнэлгийн мэргэжилтэнд нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журам /

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Эмнэлгийн мэргэжилтэнд нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журам /


2003 оны 10 дугаар сарын 10-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 233/141/310



Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Хөдөлмөрийн тухай” хуулийн 50.1, 50.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:


1. “Эмнэлгийн мэргэжилтэнд нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.


2. Энэхүү хамтарсан тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Ц.Содномпил), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг олгосугай.


3. Журмын хэрэгжилтэд шаардагдах зардлыг эрүүл мэндийн салбарын жил бүрийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Ч.Хүрэлбаатар), Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Ц.Содномпил) нарт үүрэг болгосугай.


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД                        НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД             САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД


        П.НЯМДАВАА                                                                Ш.БАТБАЯР                                                                          Ч.УЛААН 


                                                       2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн 2307 дугаарт бүртгэсэн