Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Гадаад хэлээр сургалт явуулдаг цэцэрлэг, бага сургуульд суралцагчдад монгол хэлээр эзэмшвэл зохих дуу, шүлэг, ардын

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Гадаад хэлээр сургалт явуулдаг цэцэрлэг, бага сургуульд суралцагчдад монгол хэлээр эзэмшвэл зохих дуу, шүлэг, ардын аман зохиолын жагсаалт/


2003 оны 3 дугаар сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 81



Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 3.1.2, 3.1.3, 4.1.1, 4.1.4 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1. Гадаад хэлээр сургалт явуулдаг цэцэрлэг, бага сургуульд суралцагчдад монгол хэлээр эзэмшвэл зохих дуу, шүлэг, ардын аман зохиолын жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.


2. Хүүхдийг багаас нь эх хэлээрээ зөв ярьж сургах, монгол соёл, урлагтай танилцуулах талаар тодорхой ажил санаачлан зохион байгуулахыг аймаг (нийслэл)-ийн Боловсрол, соёлын газар (Боловсролын газар)-ын дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдэд үүрэг болгосугай.


3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Г.Батболд)-т даалгасугай.


САЙД А.ЦАНЖИД


                                                                     2003 оны 07 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2210 дугаарт бүртгэсэн