Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Прокурорын байгууллагын тухай/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 
  ДҮРЭМ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Прокурорын байгууллагын тухай/

2002 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 148

Прокурорын байгууллагын тухай Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйлийн 2, 41 дүгээр зүйлийн 5, 44 дүгээр зүйлийн 4 дэх заалтуудыг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:
1. Прокурорын ёс зүын дүрэмийг 1 дүгээр хавсралтын, /1-р хавсралтыг Ерөнхийлөгчийн 2010 оны 268-р зарлигаар хүчингүй болгосон/ Прокурорын сахилгын дүрэмийг 2 дугаар хавсралтын, Прокурорын зэрэг дэв олгох дүрэмийг 3 дугаар хавсралтын, Прокурорын байгууллагын бэлгэдэл,, прокурорын энгэрийн тэмдгийн загвар, тэдгээрийг хэрэглэх журмыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Прокурорын сахилгын дүрэм батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 73, Журам батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 212, Дүрэм батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны 89 дүгээр зарлигуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
                                         МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                    Н. БАГАБАНДИ