- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Улсын хил нэвтэрсэн алдуул малын хөдөлгөөнийг зохицуулах журам, Улсын хил нэвтэрсэн алдуул малын хөдөлгөөнийг зохицуу/ХЗДХЯ, ХХААХҮ,БХСайдын хамтарсан 2018 оны А/82,А-78,А/132 тушаалаар хүчингүй болсон/
/ХЗДХЯ, ХХААХҮ,БХСайдын хамтарсан 2018 оны А/82,А-78,А/132 тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Улсын хил нэвтэрсэн алдуул малын хөдөлгөөнийг зохицуулах журам, Улсын хил нэвтэрсэн алдуул малын хөдөлгөөнийг зохицуулах орон нутгийн салбар комиссын бүрэлдэхүүн/
2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 81/A39/118
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1, 5, Засгийн газрын 2001 оны 31 дүгээр тогтоолын 14 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.Улсын хил нэвтэрсэн алдуул малын хөдөлгөөнийг зохицуулах журам"-ыг 1 дүгээр, "Улсын хил нэвтэрсэн алдуул малын хөдөлгөөнийг зохицуулах орон нутгийн салбар комиссын бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Салбар комиссуудыг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж, алдуул малын хөдөлгөөнийг зохицуулж байгаа байдалд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газар /хошууч генерал П.Сүндэв/, Улсын мэргэжлийн хяналтын газар /Д.Батбаатар/-т даалгасугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 430, Хилийн цэргийн удирдах газрын даргын 1997 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 981 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A