Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын үлгэрчилсэн журам/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

БШУСайдын 2013 оны 8 сарын 19-ний өдрийн А/315 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын үлгэрчилсэн журам/


2003 оны 3 дугаар сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 82



“Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2003 оны хуулийн 2, 3 дугаар заалт, “Улсын төсвийн удирдлагын шинэчлэлтийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 2002 оны 119 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:


1. “Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын үлгэрчилсэн журам”-ыг нэгдүгээр, Боловсрол, соёлын газрын дарга, мэргэжилтэн, арга зүйчдын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.


2. Боловсрол, соёлын газрын үлгэрчилсэн журмын хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөн тусалж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (н.Батболд), Соёл, урлагийн бодлого, зохицуулалтын газар (Л.Эрдэнэчимэг), Санхүү, эдийн засгийн газар (П.Гансүх), Хяналт-шинжилгээ, үнэлгээ, шуурхай зохицуулалтын хэлтэс (н.Дэлэгжамц), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Боловсрол, соёлын төвийн ажиллах журам”-ыг батлах тухай Гэгээрлийн сайдын 1997 оны 112 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. 


                                                                                                                      САЙД               А.ЦАНЖИД


                                                                            2003 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн 1986 дугаарт бүртгэсэн