A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАГВАР ШИНЭЧЛЭХ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийн загвар/ - БОНХС-ын 2013 оны А-153 дугаар тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЗАГВАР ШИНЭЧЛЭХ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийн загвар/

2010 оны 04 дугаар сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар A-94

"Ойн тухай хууль"-ийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийн загварыг 1 дүгээр, ойгоос түлээний мод бэлтгэх эрхийн бичгийн загварыг 2 дугаар, автомашин, төмөр замаар тээвэрлэх мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээний загварыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Хэрэглээний болон түлээний модны эрхийн бичиг, гарал үүслийг гэрчилгээг батлагдсан загвараар давхар бичигдэхээр өнгөн хувь цагаан, олгох хувь нь цайвар ногоон дэвсгэртэйгээр хэвлүүлж, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, нийслэлийн Байгаль хамгаалах газарт хүргүүлж, тайлан тооцоо хийж байхыг Ойн газар /М.Тунгалаг/-т, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс /Д.Цэцгээ/-т даалгасугай.

3. Хэрэглээний болон түлээний модны эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний бичилт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, нийслэлийн Байгаль хамгаалах газар, сумдын Ойн ангийн дарга нарт тус тус даалгасугай.

4. "Журам батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 05 сарын 20-ны өдрийн 128 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журам"-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.12 дахь заалтыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай:

"5.2. Гарал үүслийн гэрчилгээний хуудас нь тээврийн хэрэгсэл, вагонд 1-100 гэсэн тоо бүхий хүснэгттэй хэвлэгдэнэ. Энэ тоо бүхий хүснэгт нь тухайн тээврийн хэрэгсэл, вагонд ачих мод, модон материалын хэмжээ болно." гэж,

"5.12. Ойгоос бэлтгэгдсэн гуалин, шургааг, бөөрөнхий мод, түлээг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдан борлуулах тохиолдолд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн бичгийн дугаар, тухайн тээврийн хэрэгсэл, вагонд ачсан мод, модон материалын хэмжээг шалгасны үндсэн дээр хүснэгтэд тэмдэг дарсны дараа ачсан модны хэмжээг үлдээн хайчилж, "А" хэсгийн хамтаар хураан авна. ... " гэж,

5. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 05 сарын 20-ны өдрийн 128 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт " ... он, ...", 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт "Гарсан үнийн дүнг үндэслэн эрхийн бичиг дэх тоон хүснэгтийг хайчилж, ... хамтаар...", 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтын " ... тээвэрлэхэд ногоон өнгийн, бусад ...", 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтын ".... бөгөөд тухайн оныг дугаарын өмнө тавина." гэснийг тус тус хассугай.

6. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128 дугаар тушаалын 2, 3, 5 дугаар хавсралтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ГАНСҮХ

Улсын бүртгэлд 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3131 дугаарт бүртгэсэн

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЗАГВАР ШИНЭЧЛЭХ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийн загвар/


2010 оны 04 дугаар сарын 08-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар A-94



“Ойн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:


1. Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийн загварыг 1 дүгээр, ойгоос түлээний мод бэлтгэх эрхийн бичгийн загварыг 2 дугаар, автомашин, төмөр замаар тээвэрлэх мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээний загварыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай.


2. Хэрэглээний болон түлээний модны эрхийн бичиг, гарал үүслийг гэрчилгээг батлагдсан загвараар давхар бичигдэхээр өнгөн хувь цагаан, олгох хувь нь цайвар ногоон дэвсгэртэйгээр хэвлүүлж, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, нийслэлийн Байгаль хамгаалах газарт хүргүүлж, тайлан тооцоо хийж байхыг Ойн газар /М.Тунгалаг/-т, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс /Д.Цэцгээ/-т даалгасугай.


3. Хэрэглээний болон түлээний модны эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний бичилт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, нийслэлийн Байгаль хамгаалах газар, сумдын Ойн ангийн дарга нарт тус тус даалгасугай.


4. “Журам батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 05 сарын 20-ны өдрийн 128 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.12 дахь заалтыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай:


“5.2. Гарал үүслийн гэрчилгээний хуудас нь тээврийн хэрэгсэл, вагонд 1-100 гэсэн тоо бүхий хүснэгттэй хэвлэгдэнэ. Энэ тоо бүхий хүснэгт нь тухайн тээврийн хэрэгсэл, вагонд ачих мод, модон материалын хэмжээ болно.” гэж,


“5.12. Ойгоос бэлтгэгдсэн гуалин, шургааг, бөөрөнхий мод, түлээг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдан борлуулах тохиолдолд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн бичгийн дугаар, тухайн тээврийн хэрэгсэл, вагонд ачсан мод, модон материалын хэмжээг шалгасны үндсэн дээр хүснэгтэд тэмдэг дарсны дараа ачсан модны хэмжээг үлдээн хайчилж, “А” хэсгийн хамтаар хураан авна. ... ” гэж,


5. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 05 сарын 20-ны өдрийн 128 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт “ ... он, ...”, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт “Гарсан үнийн дүнг үндэслэн эрхийн бичиг дэх тоон хүснэгтийг хайчилж, ... хамтаар...”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтын “ ... тээвэрлэхэд ногоон өнгийн, бусад ...”, 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтын ”.... бөгөөд тухайн оныг дугаарын өмнө тавина.” гэснийг тус тус хассугай.


6. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128 дугаар тушаалын 2, 3, 5 дугаар хавсралтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Л.ГАНСҮХ


Улсын бүртгэлд 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3131 дугаарт бүртгэсэн