A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Орон сууцны барилгын физик элэгдлийг үнэлэх заавар/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар 31

Улаанбаатар хот

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
/Орон сууцны барилгын физик элэгдлийг үнэлэх заавар/

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./ 

1. Орон сууцны барилгын физик элэгдлийг үнэлэх заавар /БД 31-104-01/-ыг хавсралтаар баталж 2002 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдсүгэй.

2. Зааврыг хэвлэн олшруулж, холбогдох газруудад хүргүүлж мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/-т даалгасугай.

САЙД Б.ЖИГЖИД

2002 оны 02 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн 1821 дугаарт бүртгэсэн.