Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Олон нийтийн эргүүл ажиллуулах журам/ 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХКРАМЖ

 

 

2005 оны 11 дүгээр
сарын 21-ний өдөр                                                                                       Дугаар 260                                                                                                        Булган

 

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14.8 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллагын оролцоог нэмэгдүүлэн хуульд заасан хэлбэрээр ажиллуулахыг сумын Засаг дарга нарт даалгасугай.

2.Булган хотын байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг олон нийтийн эргүүлд ажиллуулах журмыг 1 дүгээр хавсралтаар, эргүүлд гарах өдрийн хуваарийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Батлагдсан хуваарьт өдөр, ажилтан алба хаагчдаа бүрэн хамруулж, олон нийтийн эргүүлийн үүргийг чанартай гүйцэтгэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг байгууллагын дарга.захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

4.Олон нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчийг мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын үр дүнг сар бүрийн эцэст нэгтгэн аймгийн Засаг даргад танилцуулж байхыг Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Батчулуунд даалгасугай.

5.Энэ захирамж батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2002 оны 260, 2003 оны 20 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             М.ОЮУНБАТ