A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Тарваган тахал өвчинтэй тэмцэх арга хэмжээний заавар, Галзуу өвчинтэй тэмцэх арга хэмжээний заавар, Боом өвчинт
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ Эрүүл мэндийн сайдын 2008 оны 151 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.

ЗААВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Тарваган тахал өвчинтэй тэмцэх арга хэмжээний заавар, Галзуу өвчинтэй тэмцэх арга хэмжээний заавар, Боом өвчинтэй тэмцэх арга хэмжээний заавар, Байгалийн голомтот халдварт өвчний үүсгэгч илэрсэн тохиолдлыг мэдээлэх журам/

2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 168

Байгалийн голомтот болон мал, амьтнаас хунд халдварладаг өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Тушаах нь:

1. Тарваган тахал өвчинтэй тэмцэх арга хэмжээний зааврыг нэгдүгээр, Галзуу өвчинтэй тэмцэх арга хэмжээний зааврыг хоёрдугаар, Боом өвчинтэй тэмцэх арга хэмжээний зааврыг гуравдугаар, Байгалийн голомтот халдварт өвчний үүсгэгч илэрсэн тохиолдлыг мэдээлэх журмыг дөрөвдүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү заавар, журмыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Байгалийн Голомтот Халдварт Өвчнийг Эсэргүүцэн Судлах Төв /Д.Отгонбаатар/, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв /Д.Бат-очир/, Аймгийн Байгалийн Голомтот Халдварт Өвчинтэй Тэмцэх Газрын дарга, Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, бүх эмнэлэг, урьдчилан сэргийлэх. байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүлийг хамгаалах яамны сайдын /хуучин нэрээр/ 1985 оны 54 тоот тушаал, 1988 оны А/93 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар / Т.Эрхэмбаатар/-т даалгасугай.

2002 оны 7 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлийн 2158 дугаарт бүртгэсэн.