Хэвлэх DOC Татаж авах
ЗӨВЛӨМЖ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Отор нүүдлийн үед эрүүл мэндээ хамгаалах талаар ард иргэдэд өгөх зөвлөмж, Отор нүүдлийн үед иргэдэд эрүүл мэнд

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЗӨВЛӨМЖ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Отор нүүдлийн үед эрүүл мэндээ хамгаалах талаар ард иргэдэд өгөх зөвлөмж, Отор нүүдлийн үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам/


2002 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 264



Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хувьслаас шалтгаалан өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй байгааг харгалзан отор нүүдэл хийж буй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1. "Отор нүүдлийн үед эрүүл мэндээ хамгаалах талаар ард иргэдэд өгөх зөвлөмж"-ийг нэгдүгээр, "Отор нүүдлийн үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.


2. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгах нь:


а/ энэхүү зөвлөмж, журмыг орон нутгийн хэмжээнд мөрдөн ажиллаж, отор нүүдэл хийж байгаа иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах;


б/ отор нүүдэл хийж байгаа иргэдэд зориулсан яаралтай тусламжийн машин, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, яаралтай тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүйгээр үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах;


3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, тулгамдсан асуудлыг зохицуулж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Т.Эрхэмбаатар/-д үүрэг болгосугай.


                                                                      САЙД                                                   П.НЯМДАВАА


                                           2003 оны 7 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлийн 2160 дугаарт бүртгэсэн.