Хэвлэх DOC Татаж авах
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ/Зонхилон тохиолдох гэдэсний бактерит халдвартай тэмцэх арга хэмжээний заавар/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ/Зонхилон тохиолдох гэдэсний бактерит халдвартай тэмцэх арга хэмжээний заавар/


2002 оны 8 дугаар сарын 14-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 198



Гэдэсний халдвартай тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:


1. Зонхилон тохиолдох гэдэсний бактерит халдвартай тэмцэх арга хэмжээний зааврыг хавсралтын ёсоор баталсугай.


2. Энэхүү зааврыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв /Д.Бат-очир/, Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, бүх эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай.


3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын /хуучин нэрээр/ 1997 оны А/298 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар / Т.Эрхэмбаатар/-т даалгасугай.


                                                                    САЙД                                                            П.НЯМДАВАА 


                                                            2003 оны 3 дугаар сарын 4-ний өдөр улсын бүртгэлийн 1961 дугаарт бүртгэсэн.