A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бүтэн өнчин, асран хамгаалах хүнгүй сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд нийгмийн халамж үзүүлэх журам/ 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.
Бүлэг: 1979

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2003 оны 3 дугаар

сарын 28-ны өдөр Дугаар 93 Булган

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Аймгийн Засаг даргын 2001-2004 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг.Бүтэн өнчин, асран хамгаалах хүнгүй сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд нийгмийн халамж үзүүлэх журмыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Цэцэрлэг, сургуулийн насны бүтэн өнчин хүүхдэд нийгмийн халамж үзүүлэх журмыг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвтөө тусгаж ажиллахыг сумын Засаг дарга, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА М.ОЮУНБАТ

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/394

Булган

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 59, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг хавсралтаар хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон хэм хэмжээний шийдвэрүүдийн талаар олон нийт болон холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шийдвэрийн бүртгэл мэдээллийн санд оруулахыг Хууль эрх зүйн хэлтэс /П.Хишигдаваа/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ