Хэвлэх DOC Татаж авах
ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар хүчингүй болгосон./

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ


2004 оны 4 дүгээр

сарын 19-ний өдөр                                                                                                 Дугаар 87                                                                                                         Булган



 

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 


Гамшгаас хамгаалах хуулийн 26 дугаар, Ой хээрийн түймрээс хамгаалах хуулийн 6 дугаар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлүүдийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг."Ой хээрийн түймрийн аюултай улиралд хөдөлгөөнт морин эргүүл, байнгын суурин харуулаар нутгийн иргэдийг ажилуулах журам, Морин эргүүл, суурин харуулын ажлыг дүгнэх үзүүлэлт"-ийг 1 дүгээр, “Ой хээрийн түймрийн цурвыг хүлээлгэн өгөх журам"-ыг 2 дугаар, "Түймрийн аюултай улиралд иргэдэд зөвшөөрөл олгох журам"-ыг З дугаар, "Ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлье" уралдааны болзлыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Сумын Засаг дарга нарт ДААЛГАХ НЬ:

2.1.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний төлөвлөгөөг тухайн жилийн 1 улиралд багтаан сумын ИТХ-ын Тэргүүүлэгчдээр батлуулж хэрэгжүүлэх, зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс хуваарилах.

2.2.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хяналт шалгалтын ажлыг бүхий л хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулж "Түймрийн мэдээг хугацаа алдалгүй хүргэсэн, эзэн шалтгааныг тогтооход тусалсан, унтраах ажилд сайн оролцсон иргэдийг шагнаж урамшуулах арга хэмжээ авах.

2.3.Жил бүр түймрийн улирал эхлэхээс өмнө түймэр унтраах шуурхай бүлгийн бэлэн байдлыг хангаж, түймрийн дайчилгааны ээлжүүд машин техникийг томилгоожуулж, дадлага сургууль хийлгэж багаж зэвсэг, хоол хүнс, шатахуууны нөөцийг нормативын дагуу бүрдүүлэх.

2.4.Ой хээрийн түймэр гарах магадлал өндөртэй газруудад түймрийн аюултай улиралд гэрээт морин эргүүлүүдийг томилж ажилуулахдаа цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдэд хамгийн эгзэгтэй газруудыг хариуцуулан өгч, хэрвээ шаардлагатай бол гэр орныг нь хамгаалж буй газруудад нь нүүлгэн ойртуулах хүртэл арга хэмжээг авч байх.

2.5.Морин эргүүл, байнгын харуулуудад ажлын дэвтэр хөтлүүлж тэдний мэдээллийн мөрөөр ажиллан, гэрээний биелэлтийг нь үе үе гэнэтийн шалгалтаар шалгаж байх хяналтын хэсгийг байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн ажилтнуудыг оролцуулан зохион байгуулж, тэдгээрийг уг үүргийг гүйцэтгэхэд шаардагдах техник хэрэгсэл, шатахуунаар хангах морин эргүүлийн гүйцэтгэхэд шаардагдах техник хэрэгсэл, шатахуунаар хангах морин эргүүлийн ажлын үр дүнг сар бүр хэлэлцэж олгох урамшууллын хэмжээг тогтоож байх.

2.6.Түймрийн аюулын ангиллын зэрэглэл дээд утгаа хүртэл ихсэж цаашид энэ байдал удаанаар хадгалагдах нөхцөл бүрдсэн болон ойн дагалт баялгийг түүж ашиглахаар иргэдээс зорчих цаг үеийг угтуулан тэдгээрийн хөдөлгөөнд хяналт тавьж зохицуулж болох Чачирт, Дундат, Хялганатын болон бусад төв замын гүүр, гарам, даваанд байнгын суурин харуул гаргаж, зөвшөөрөл олгож хэрэгжилтийг нь хангаж ажиллах. 

2.7.Зэргэлдээ орших сумдтайгаа ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч явуулж буй бодлого үйл ажиллагаагаа уялдуулах, хил дамнасан түймрийг унтраах, хохирлыг нь хэрхэн барагдуулах чиглэлээр гэрээтэй ажиллах

2.8.Тухайн жилийн онцлогоос хамааран тйүмрийн аюултай улиралд тодорхой хугацаагаар ой хээрт аялах, зугаалахыг зогсоож, газар тариалан, хадлан, мод бэлтгэлийн болон хөдөөгийн нөхцөлд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангасныг шалган үзэж гэрээ байгуулан, барьцаа авч түймэр гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх талаар баталгаа гаргуулсны үндсэн дээр зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож уг ажлыг байгаль орчны ажилтнуудын хяналтан дор гүйцэтгэж, дууссаны дараа нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан хүлээн авдаг болох.

2.9.Түймрийн аюултай улиралд ой хээрт ажиллах, дамжин өнгөрөх бүх төрлийн тээврийн хэрэгслийг галын аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн тоноглуулж, уг шаардлагыг хангаагүй өөрөө явагч тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авах.

2.10.Нутаглаж байгаа газар нутгийн нь ойролцоо ой хээрийн түймэр гаргах шалтгааныг аль болохоор багасгах нөхцөлийг бүрдүүлэх талаар багийн Засаг дарга нараас харъяа хот айл, өрхүүдтэй жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний дотор харилцан үүрэг авч материалын хариуцлага хүлээх гэрээ хэлцэл хийж хэрэгжилтэнд нь байнгын хяналт тавьж ажиллах
Гурав.Гамшгаас хамгаалах штаб/Дэд хурандаа /Дэд хурандаа Д.Ууганбаяр/-т ДААЛГАХ нь: 

3.1.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр нутгийн захиргааны байгууллагуудад үзүүлэх мэргэжлийн зөвлгөө туслалцаагаа чанаржуулан жилээс жилд уг ажлыг түвшин ахиулан гүйцэтгэх арга хэмжээг авах.

3.2.Ой хээрийг түймрээс хамгаалах хууль түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудын хэрэгжилтэнд хяналт шинжилгээг цаг тухайд нь хийж түүний үр дүнд цаашид хэрэгжүүлэх ажлуудыг зохион байгуулах.

3.3.Өнгөрсөн жилүүдийн ой хээрийн түймрийн аюултай улирлуудын байдлаас дүгнэлт хийх сургамж, тухайн жилийн байгаль цаг уур, эдийн засаг, нийгмийн байдлын онцлог шинжийг урьдчилсан байдлаар үнэлж түүнд үндэслэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх. 

3.4.Ой хээрийн түймэртэй тэмцэх бэлтгэл бэлэн байдлынхаа түвшинг байнга дээшлүүлж шатахууны нөөцийг жил бүрийн 1 дүгээр улиралд бүрдүүлж байх.

3.5.Жил бүрийн 4 дүгээр сарын 20-ноос Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх сарын ажлыг тодорхой зорилго, чиглэлийн дор зохион байгуулж явуулах.

3.6.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажил нь сумдад явагдах цаг хугацаа, байршлынхаа хувьд болон иргэдийг нас хүйс, ажил мэргэжлийн хувьд жигд үр дүнтэй хамарч байгаад үнэлгээ өгч цаашдын бодлогод харгалзаж байх

Дөрөв. Ус цаг уур орчны шинжилгээний төв /Д.Сүрэнжав/-т ДААЛГАХ нь:

4.1.Түймрийн аюултай улирлын хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах цаг уурын нөхцөлийг тусгай аргачлалаар өдөр бүр шаардлагатай станц харуулууд дээр тооцох ба 7 хоног, сарын хугацаагаар цаг уурын урьдчилсан мэдээг түймрийн аюулгүй ангиллыг тооцох шаардлагад нийцүүлэн гаргаж Гамшгаас хамгаалах штабт хүргүүлж байх. 

4.2.Ой хээрийн түймрийн талаарх хиймэл дагуулын мэдээгээр тухай бүрд нь Гамшгаас хамгаалах штабыг хангах ба сумдад түймрийн аюулын ангиллын зэрэглэлийн талаархи мэдээллийг дамжуулж байх

Тав.Мэргэжлийн хяналтын газар /П.Дамба/-т ДААЛГАХ НЬ:

5.1.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хэрхэн сахиж байгаа талаархи мэдээллээр Гамшгаас хамгаалахыг штабыг хангаж байх.

5.2.Түймрийн улирлын хугацаанд ой хээрийн түймрийн аюул өндөрссөн үед зохих байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж байх.

Зургаа.Газрын харилцаа, байгаль орчны алба /Д.Цэрэндорж/-д ДААЛГАХ НЬ:

6.1.Ой хээрийн түймрийн хохирлыг тухай бүрд нь үнэн зөв зохих журмын дагуу тооцож ойн сангийн хөдөлгөөний тайланд оруулан цаашид байгаль орчны мэдээллийн санд тусгах.

Долоо.Цагдаагийн хэлтэс /хурандаа Т.Батчулуун/-д ДААЛГАХ НЬ:

7.1.Ой хээрийн түймэр бүрийн эзэн шалтгааныг бүрэн тогтоож холбогдогсдод хариуцлага завшуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх талаар бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах. 

7.2.Орон нутагт түймрийн аюултай улирлын үед зам тээврийн хөдөлгөөнд оролцох өөрөө явагч тээврийн хэрэгслүүд техникийн иж бүрдлийг галын аюулгүй байдлыг хангах талаас нь шалган баталгаажуулах ажилд хяналт тавьж хариуцан ажиллах.

7.3.Гамшгаас хамгаалах штабтай хамтран гал түймрийн хэрэг зөрчлийн газар дээр ажиллах шинжээчийн багийг томилж, ажиллах нөхцөл бололцоогоор хангах.

Найм.Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 1999 оны 114, 2001 оны 123, 2002 оны 56 тоот захирамжуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 М.ОЮУНБАТ