A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАРИМ ТУШААЛ, ТУШААЛЫН ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2018 оны А-143-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2018 оны А-143-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЗАРИМ ТУШААЛ, ТУШААЛЫН ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/92

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ нь:

1. Хүнс, хөдөө аж ахуйн нийтээр дагаж мөрдөж байсан хавсралтад дурдсан эрх зүйн актуудыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, батлах журам тухай" А/129 дүгээр тушаалын 4 дүгээр заалтын ". . . нэгжид зөвшөөрөл" гэснийг ". . нэгжтэй гэрээ байгуулах, итгэмжлэл . . . гэж, энэ тушаалаар батлагдсан журмын 4 дүгээр зүйлийн " . . . эрхийг . . . " гэснийг " . . . гэрээг . . . " гэж тус тус өөрчилж, журмын 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Хүчингүй болгосон тушаал, тушаалын заалтыг Хуул зүй, дотоод хэргийн яамны Улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /Д.Жанцанхорол/-д даалгасугай.

2003 оны 10 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн 2270 дугаарт бүртгэсэн