Хэвлэх DOC Татаж авах
ЗӨВЛӨМЖ БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг тодорхойлох тухай/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЗӨВЛӨМЖ БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг тодорхойлох тухай/


2000 оны 5 дугаар сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 128



Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ НЬ:


1. “Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг тодорхойлох тухай зөвлөмж”-ийг хавсралт ёсоор баталсугай.


2. Зөвлөмжийг 2000 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.


3. Уг зөвлөмж батлагдсантай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын хөдөлмөрийн гэрээний нэг маягийн загвар батлах тухай” Хөдөлмөрийн сайдын 1991 оны 247 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД С.СОНИН