Хэвлэх DOC Татаж авах
ЗААВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ээлжийн амралт олгох/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЗААВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ээлжийн амралт олгох/


2000 оны 6 дугаар сарын 14-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 166



Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ТУШААХ нь:


1. “Ээлжийн амралт олгох заавар”-ыг 1 дүгээр, “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-ыг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.


2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Заавар батлах тухай” Хөдөлмөрийн сайдын 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 218 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД С.СОНИН