Хэвлэх DOC Татаж авах
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМГААЛАЛТЫН ЗУРВАС ГАЗРЫГ  ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2008 оны 8 дугаар

сарын 22-ны өдөр                                                                                                    Дугаар 342                                                                                                Булган



ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМГААЛАЛТЫН ЗУРВАС ГАЗРЫГ

ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ 

 


Харилцаа холбооны тухай хуулийн 28.1.1, 28.1.2 дахь заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг.“Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК-ийн Булган аймгийн салбарын Булган хотын доторхи газрын гол кабелийн сүлжээний тархалтийг 1 дүгээр хавсралтаар, дамжуулах сүлжээний тархалтийг 2 дугаар хавсралтаар баталсугай.

Хоёр. Аймгийн нутаг дэвсгэрт холбооны шугам сүлжээ байрлаж байгаа 1, 2 дугаар хавсралтад заасан хэмжээгээр холбооны зурвас газар болгон шинэчлэн тогтоосугай.

Гурав.Харилцаа холбооны зурвас газар, шугам сүлжээг хамгаалах талаар хуульд заасан заалтыг хэрэгжүүлэн, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Дөрөв.Харилцаа холбооны зурвас газар болохыг тодорхойлсон тэмдэгийг шугамын чиглэлд тавьж, уг тэмдэгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллахыг

“Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК-ийн Булган аймгийн салбарын захирал ( Ж.Мөнхбат)-д даалгасугай.

Тав. Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2003 оны 162 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.


 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                       М.ОЮУНБАТ