A

A

A

Бүлэг: 1979

Говь-Алтай аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны А/352 дугаар захирамжаар хүчингүй болсон

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2006 оны 10 дугаар

сарын 23-ны өдөр Дугаар 270 Алтай хот

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ ЦЭГИЙН ТОО ТОГТООХ ТУХАЙ

Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр, Үйлдвэр худалдааны сайдын 2005 оны 110 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

Нэг:Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цэгийн тоог хавсралтаар баталсугай.

Хоёр:Тогтоосон цэгийн тоог хатуу мөрдөж архи согтууруулах ундааны худалдаа үйлчилгээнд тавих хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Гурав:Энэ захирамж гарсантай холбогдуулж тогтоосон журам шаардлага зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа архи ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх арга хэмжээ авч тогтоосон тоонд багтаан тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахыг Хууль зүйн хэлтэс

/Д.Отгонбаяр/, Цагдаагийн хэлтэс /Ж.Галбадрах/, Мэргэжлийн хяналтын газар /Ж.Гаваа/ -т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Р.ЦОГТБААТАР

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/352

Алтай хот

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,3 дахь заалтын үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1-1/284 дүгээр албан бичгээр ирүүлсэн захиргааны хэм хэмжээний актад хийсэн хяналтын санал дүгнэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2006 оны 270, 2010 оны 431, 2009 оны 249, 2009 оны 95, 2009 оны 204, 2011оны 240 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

2.Энэ захирамжийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Улсын бүртгэлд бүрртгүүлэхийг Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Д.Баттайван/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ