Хэвлэх DOC Татаж авах
ИМПОРТ, ЭКСПОРТЫН ЛИЦЕНЗ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эм, эмнэлгийн хэрэгслийн/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ИМПОРТ, ЭКСПОРТЫН ЛИЦЕНЗ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эм, эмнэлгийн хэрэгслийн/


2011 оны 10 дугаар сарын 31- ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 343



Монгол улсын "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль"-ийн 15 дугаар зүйл, Засгийн газрын 2002 оны 219 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:


. 1. Эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, экспортын лиценз олгох журмыг нэгдүгээр, цахим хэлбэрээр лиценз хүсэх зааврыг хоёрдугаар, лицензийн загварыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. Засгийн газрын 2002 оны 219 тогтоолын дагуу Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд импорт, экспортын лиценз олгож, лиценз олгосон мэдээг Гадаад харилцааны яаманд улирал бүр хүргүүлж байхыг ЗГХА-Эрүүл мэндийн газар /Ш.Энхбат/-т даалгасугай.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2008 оны 81 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД С.ЛАМБАА


Улсын бүртгэлд 2011 оны 11дүгээр сарйн 14-ны өдрийн 3281 дугаарт бүртгэсэн.