Хэвлэх DOC Татаж авах
ИМПОРТЫН ЛИЦЕНЗ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүний эм, вакцин, биобэлдмэл, эмийн түүхий эд болон эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, оношлогооны урв

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ Эрүүл мэндийн сайдын 2011 оны 343 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

ИМПОРТЫН ЛИЦЕНЗ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүний эм, вакцин, биобэлдмэл, эмийн түүхий эд болон эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, оношлогооны урвалж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн импортын лиценз олгох/


2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 81



Монгол улсын “Эрүүл мэндийн тухай хууль”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”, “Дархлаажуулалтын тухай хууль” “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, Засгийн газрын 2002 оны 219 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:


1. “Хүний эм, вакцин, биобэлдмэл, эмийн түүхий эд болон эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, оношлогооны урвалж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн импортын лиценз олгох журмыг нэг дүгээр хавсралтаар, импортын лиценз хүссэн өргөдөл, лицензийн загварыг хоёр, гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох асуудлыг хянан шийдвэрлэж, лиценз олгосон мэдээг Үйлдвэр, худалдааны яаманд улирал бүр хүргүүлж байхыг Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комиссын дарга /Ж.Цолмон/-д үүрэг болгосугай.


3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2002 оны 296 дугаар тушаалын нэг дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                                                        САЙД Б. БАТСЭРЭЭДЭНЭ


                                                             Улсын бүртгэлд 2008 оны 4 сарын 17-ны өдрийн 2906 дугаарт бүртгэсэн.