A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
  • АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016-04-29-ний А/160 дугаар захирамжаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016-04-29-ний А/160 дугаар захирамжаар хүчингүй болсонд тооцсон

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2005 оны 3 дугаар

сарын 29-ний өдөр Дугаар 82 Алтай хот

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР

АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1.Импортолж болох согтууруулах ундааны жагсаалтанд ороогүй, чанар аюулгүйн байдлыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас баталгаажуулаагүй, эрх бүхий байгууллагаас тохирлын гэрчилгээ аваагүй, татвар ногдох орлогоос бага үнэтэй архи согтууруулах ундааг худалдаа, үйлчилгээнд нийлүүлэхийг хориглосугай.

2.Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн салбар зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу долоо хоног бүрийн “Мягмар” гаригт аймгийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар нийтэд үйлчлэхгүй байхаар тогтоосугай.

3.Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд энэ захирамжаар хориглосон согтууруулах ундаа худалдсан буюу түүгээр үйлчилсэн тохиолдолд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Хууль зүйн хэлтэс/ Д.Отгонбаяр/ Мэргэжлийн хяналтын газар / Ж.Гаваа/-д зөвшөөрсүгэй.

4.Архины үйлдвэрүүдэд буулгасан түүхий эд /спирт/-ийг хүлээн авах аймгийн комисыг хавсралтаар баталсугай.

5.Чанар эрүүл ахуйн шаардлага хангаагүй архи согтууруулах ундааны жагсаалтыг улирал тутам гаргаж нийтэд зарлан мэдээлж, тэдгээр бүтээгдэхүүнийг худалдаа, үйлчилгээнд гаргахгүй байх арга хэмжээ авч, захиргааны зөрчил, эрүүгийн хэргийн улмаас хураагдсан архи согтууруулах ундааг лабораторын шинжилгээнд шуурхай хамруулж, төлбөрийг буруутай этгээдээр гаргуулж байхыг Мэргэжлийн хяналтын газрын дарга / Ж. Гаваа/, Цагдаагийн хэлтэс/ Д.Манлайбаатар/-т даалгасугай.

6.Аймгийн архины үйлдвэрүүдийг тоолууржуулах ажлыг 5 сарын 1-ний дотор зохион байгуулж, тусгай зөвшөөрөлтэй газруудад стандартын тохирлын гэрчилгээ олгохыг ҮДББОБЗХ /Д.Туул/, Стандарт хэмжил зүйн төв/ Ц. Алаггаа/- д үүрэг болгосугай.

7.Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр,үйлчилгээний газруудаас урьдчилгаа татварыг зохих журмын дагуу авч, онцгой татварын тэмдэгийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулж ажиллахыг Татварын хэлтэс /Б.Мөнхболд/-т даалгасугай.

8.Тусгай зөвшөөрөл олгуулах санал гаргахдаа төрийн болон төрийн үйлчилгээний байгууллага, ялангуяа бүх шатны сургууль, сурагчдын дотуур байр, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, онц чухал обьект/ ШТСтанц, Эрчим хүчний үйлдвэр, гм/-ын байршлыг харгалзан, худалдаа, үйлчилгээ явуулах нөхцөлийг бүрэн хангасан байдлыг Мэргэжлийн хяналтын байгууллагаар газар дээр нь шалгуулан дүгнэлт гаргуулсан байхыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

9.Хууль бусаар архи согтууруулах ундаа худалдаж байгаа тухай мэдээллийг үр дүнгээр нь урамшуулж, холбогдох арга хэмжээ авч, энэ захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн хэлтэс /Д.Отгонбаяр/-т даалгасугай.

10. Энэ захирамж гарсантай холбогдуулж, аймгийн Засаг даргын 2003 оны 102 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Р. ЦОГТБААТАР