A

A

A

Бүлэг: 1979

 /ССайд, ГХС-ын хамтарсан 2013.12.31-ны 315/А/104 дугаар тушаалаар хүчингүй/

 

САЙДЫН ТУШААЛ

КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ЖИШИГ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ


2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 46/398



Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8.1.4 дэх заалт, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 5 1, 7, 8, 9 дүгээр зүйл, Монгол Улсын Консулын дүрмийн 13, 14 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь :


1. Консулын үйлчилгээний хураамжийг хуульд нийцүүлэн тогтоох зорилгоор үйлчилгээний хураамжийг гадаад валютаар хураахад мөрдөх “Консулын үйлчилгээний хураамжийн жишиг хэмжээ”-г хавсралтаар баталсугай


2.Консулын үйлчилгээний хураамжийн жишиг батлагдсантай холбогдуулан одоогийн мөрдөж буй хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож мөрдөхийг гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт даалгасугай.


3.Энэхүү тушаалыг 2004 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн дагаж мөрдсүгэй.


ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ЭРДЭНЭЧУЛУУН


САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН